Үндсэн агуулга руу шилжих
MG логоMG Trading Note

Үйлчилгээний нөхцөл

MG Trading Note (вэбсайт mytradingnote.mg-quant.tech, Chrome extension, MT5 bridge — цаашид «Үйлчилгээ») нь МКГТО Софт Трейдинг ХХК (MCGTO Soft Trading LLC, улсын бүртгэлийн дугаар 7316041)-ийн оюуны өмч бөгөөд дараах нөхцлөөр ашиглана. Бүртгүүлснээр эдгээр нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Сүүлд шинэчилсэн: 2026-10-29.

1. Үйлчилгээний агуулга

Үйлчилгээ нь TradingView (болон MT5 bridge-ээр MetaTrader 5) дээрх арилжааг автоматаар тэмдэглэж, дүн шинжилгээ хийх хэрэгсэл юм. Үйлчилгээ нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө, арилжааны дохио, брокерын үйлчилгээ биш; захиалга өгөх, өөрчлөх, хаах үйлдэл хийдэггүй. Арилжааны шийдвэр, үр дүнгийн хариуцлагыг хэрэглэгч бүрэн хүлээнэ.

2. Түвшин, туршилт

  • Үнэгүй түвшин: extension хөтөч дотор ажиллана, сард 20 арилжаа хүртэл тэмдэглэнэ; үүлэн sync, вэб тэмдэглэл, MT5 bridge, Google Sheets sync хамаарахгүй.
  • Pro туршилт: имэйлээ баталгаажуулсан шинэ бүртгэлд нэг удаа 14 хоног. Түр имэйл, нэг IP-ээс олон бүртгэл зэрэг урвуулан ашиглалтад туршилт олгохгүй байж болно.
  • Pro багц: сонгосон хугацаанд (30 / 90 / 365 хоног) Pro бүх боломж, 3 хүртэл төхөөрөмж, үүлэн зургийн хадгалалт 2 GB хүртэл (зөөлөн хязгаар; хэтэрвэл бид урьдчилан мэдэгдэнэ).

3. Төлбөр, сунгалт, буцаалт

  • Үнэ монгол төгрөгөөр, НӨАТ орсон; вэбсайт дээр зарлагдсан үнэ төлбөр хийх үед хүчин төгөлдөр.
  • Төлбөрийг NEGDI төлбөрийн системээр (QPay, банкны карт) хүлээн авна. Автомат сунгалт байхгүй — хэрэглэгч өөрөө сунгана; идэвхтэй багц дээр төлсөн шинэ багц дуусах өдрөөс залгаж нэмэгдэнэ.
  • Төлбөр төлөгдмөгц багц идэвхжиж, нэхэмжлэх үүснэ (Account → Төлбөр).
  • Дижитал үйлчилгээ идэвхжсэний дараа буцаалт хийхгүй; харин техникийн шалтгаанаар Үйлчилгээг 7 хоногоос дээш хугацаанд ашиглах боломжгүй болсон бол тухайн хугацааг багцад нэмж олгоно эсвэл хүсэлтээр хувь тэнцүүлэн буцаана.

4. Хэрэглэгчийн үүрэг

  • Бүртгэл, лицензийн түлхүүрээ бусадтай хуваалцахгүй; нэг бүртгэлийг нэг хүн ашиглана.
  • Үйлчилгээг урвуулан ашиглахгүй (reverse engineering, хуулбарлан түгээх, хэт их хүсэлтээр серверийг ачаалах, бусдын мэдээлэлд хандахыг оролдох).
  • TradingView, MetaTrader, Google Sheets зэрэг гуравдагч үйлчилгээний нөхцлийг өөрөө дагаж мөрдөнө.

5. Оюуны өмч

Үйлчилгээний код, дизайн, лого, нэр (MG Trading Note, MG), баримт бичиг нь МКГТО Софт Трейдинг ХХК-ийн оюуны өмч. Хэрэглэгчид Үйлчилгээг зөвхөн хувийн арилжааны тэмдэглэл хөтлөх зорилгоор ашиглах, шилжүүлэх боломжгүй, онцгой бус эрх олгоно. Хэрэглэгчийн өөрийн тэмдэглэл, зураг нь хэрэглэгчийн өмч хэвээр; бид зөвхөн Үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд боловсруулна.

6. Хариуцлагын хязгаарлалт

Үйлчилгээг «байгаа хэвээр» нь үзүүлнэ. TradingView-ийн интерфейс өөрчлөгдөх, хөтчийн тохиргоо, сүлжээний саатал зэргээс арилжаа бүртгэгдэхгүй эсвэл ойролцоо утгаар (хаалтын үнэ) бүртгэгдэж болно — хэрэглэгч тэмдэглэлээ шалгаж, засах боломжтой. Бидний хариуцлага ямар ч тохиолдолд хэрэглэгчийн сүүлийн 12 сард төлсөн төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Арилжааны алдагдал, алдсан боломжид хариуцлага хүлээхгүй.

7. Өөрчлөлт, дуусгавар

Бид нөхцөл, үнийг өөрчилж болох бөгөөд чухал өөрчлөлтийг вэбсайт эсвэл имэйлээр 14-өөс доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ; төлсөн багцын хугацаанд үнийн өөрчлөлт нөлөөлөхгүй. Нөхцөл зөрчсөн бүртгэлийг түдгэлзүүлж болно. Хэрэглэгч хүссэн үедээ бүртгэлээ устгуулах хүсэлт гаргаж болно (Нууцлалын бодлого).

8. Хууль, маргаан

Эдгээр нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ. Маргааныг эхлээд харилцан тохиролцож, боломжгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. Холбоо барих: +976 7212-0522 · info@mg-quant.tech.