Тусламж, түгээмэл асуулт
MG Trading Note-ийн суулгац, горимууд, Pro багц, өгөгдлийн талаарх түгээмэл асуултууд.
+Юу автоматаар тэмдэглэгддэг вэ?
TradingView-ийн Trading Panel дээр (брокер холбосон эсвэл Paper Trading) позици нээгдэх мөчид графикийн screenshot, хос, чиглэл, хэмжээ, entry/SL/TP, цаг, session автоматаар бүртгэгдэнэ. Жижиг popup гарч орсон шалтгаанаа tag-аар сонгоно (5 секунд, алгасаж болно). Хаагдахад дахин screenshot авч, гарсан үнэ, P&L, pips, R тооцно.
+MT5 дээр арилжаа хийдэг бол?
ZIP доторх mt5_bridge/run_bridge.bat-ыг MT5 терминалтай компьютер дээрээ ажиллуулна (Python 3.9+). Extension-ий Тохиргоонд «MT5 bridge» асаана. MT5-д захиалга орох мөчид TradingView-ийн нээлттэй графикийг зураг авч, яг хаалтын үнээр (deal history) бүртгэнэ. Гүүр зөвхөн уншдаг — захиалга өгөхгүй.
+Үнэгүй түвшин ба Pro-гийн ялгаа?
Үнэгүй: бүх зүйл хөтөч дотор (IndexedDB), сард 20 арилжаа, CSV/ZIP/Backup татах. Pro: хязгааргүй арилжаа, тэмдэглэл, зураг үүлэнд хадгалагдаж вэб дээр (ямар ч төхөөрөмжөөс) харагдана, MT5 bridge, Google Sheets sync, 3 хүртэл хөтөч/компьютер. Бүртгүүлж имэйлээ баталгаажуулбал Pro-г 14 хоног үнэгүй туршина.
+Pro багцын хугацаа дуусвал тэмдэглэл устах уу?
Үгүй. Extension локал горимд үргэлжилж (үнэгүй түвшний хязгаартай), үүлэн дэх тэмдэглэл хадгалагдан вэб дээр уншигдана; шинэ sync зогсоно. Дараагийн багц авахад sync үргэлжилнэ.
+Хоёр компьютер дээр ажиллуулж болох уу?
Pro-д 3 хүртэл төхөөрөмж. Account хуудаснаас төхөөрөмжүүдээ харж, салгаж болно. Хоёр төхөөрөмж нэг тэмдэглэлийг үүлээр дамжуулан хуваалцана (сүүлд засварласан нь үлдэнэ).
+Screenshot яагаад хар/хоосон, эсвэл буруу хос гарч байна вэ?
Chrome цонх minimize хийгдсэн эсвэл өөр хос нээлттэй байсан. Тохиргоонд «Зураг авахын өмнө цонхыг урд гаргах»-ыг асаана; MT5 горимд шинжилгээ хийсэн хосоо TradingView дээр нээлттэй орхино. Тэмдэглэлээс «Дахин зураг авах» боломжтой.
+Positions хүснэгт олдохгүй (цэг улбар шар) бол?
Trading Panel-ийн Positions таб дэлгэцэн дээр харагдаж байх ёстой. TradingView интерфейсээ өөрчилсөн бол extension icon → Debug → clipboard дахь мэдээллийг бидэнд илгээнэ үү, selector-ийг хурдан засна.
+Хаалтын үнэ яг биш (approx) гэж тэмдэглэгдсэн?
TradingView горимд позици алга болох мөчид сүүлд харагдсан үнэ/P&L-ийг авдаг тул хэдэн pip зөрж болно. Тэмдэглэлээс Exit/P&L-ийг засахад R, pips дахин тооцогдоно. MT5 горимд яг утга орно.
+Миний өгөгдөл хаана хадгалагдах вэ, хэн харах вэ?
Үнэгүй түвшинд зөвхөн таны хөтөч дотор. Pro-д Google Firebase (Firestore, Cloud Storage) дээр зөвхөн танд харагдахаар; зургийн холбоос 1 цагийн хугацаатай түр гарын үсэгтэй. Бид арилжааны мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй. Дэлгэрэнгүй: Нууцлалын бодлого.
+Төлбөрөө хэрхэн төлөх вэ, нэхэмжлэх авах уу?
QPay (банкны апп) эсвэл картаар (VISA, MasterCard, дотоодын карт) NEGDI системээр. Төлбөр төлөгдмөгц багц идэвхжиж, нэхэмжлэх PDF-ээр гарна. Байгууллагын нэр дээр нэхэмжлэх шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу.