Нууцлалын бодлого
МКГТО Софт Трейдинг ХХК (MCGTO Soft Trading LLC, улсын бүртгэлийн дугаар 7316041) нь MG Trading Note үйлчилгээг үзүүлэхдээ таны хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу боловсруулна. Сүүлд шинэчилсэн: 2026-10-29.
1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Бүртгэлийн мэдээлэл: имэйл хаяг, нэр (Google-ээр нэвтэрсэн бол Google-ийн өгсөн нэр, зураг), нууц үгийн hash (Firebase Authentication), имэйл баталгаажсан эсэх, нэвтэрсэн цаг.
- Арилжааны тэмдэглэл (зөвхөн Pro / туршилт, үүлэн sync асаалттай үед): хос, чиглэл, хэмжээ, entry/SL/TP, гарсан үнэ, P&L, цаг, timeframe, session, tag, тэмдэглэл, графикийн screenshot. Үнэгүй түвшинд эдгээр мэдээлэл зөвхөн таны хөтөч дотор (IndexedDB) хадгалагдана — бидний сервер рүү илгээгдэхгүй.
- Төхөөрөмж: extension-ий санамсаргүй ID, хөтөч/үйлдлийн системийн нэр (user agent), extension-ий хувилбар, сүүлд холбогдсон цаг — нэг бүртгэлд холбогдох төхөөрөмжийн тоог (3) хянахад.
- Төлбөр: багц, дүн, төлбөрийн хэрэгсэл (QPay / картын банкны нэр), NEGDI-ийн гүйлгээний дугаар, нэхэмжлэх. Картын дугаар, CVV-г бид хүлээн авдаггүй, хадгалдаггүй — төлбөрийг NEGDI төлбөрийн системийн хуудас дээр хийнэ.
- Техникийн лог: IP хаяг (үнэгүй туршилтыг урвуулан ашиглахаас сэргийлэх зорилгоор hash хэлбэрээр 30 хоног), алдааны лог. Хэмжилтийн cookie (Meta Pixel) зөвхөн таны зөвшөөрлөөр ажиллана — .
2. Юунд ашигладаг вэ
- Үйлчилгээг үзүүлэх: бүртгэл, лиценз, үүлэн sync, вэб тэмдэглэл, төлбөр, нэхэмжлэх.
- Хэрэглэгчийн хүсэлт, дэмжлэгт хариу өгөх.
- Хууль тогтоомжийн дагуу санхүүгийн баримт (нэхэмжлэх) хадгалах.
- Үйлчилгээг сайжруулах нэгтгэсэн (хувь хүнийг тодорхойлохгүй) статистик.
Бид таны арилжааны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй, зээлийн/брокерын байгууллагад дамжуулахгүй.
3. Хаана, хэр удаан хадгалдаг вэ
Өгөгдөл Google Firebase (Firestore, Cloud Storage, Authentication) дээр, тусдаа өгөгдлийн санд, зөвхөн серверийн эрхээр хандах байдлаар хадгалагдана. Vercel дээр ажилладаг сервер нь хүсэлт бүрт таны нэвтрэлт/лицензийг шалгана. Бүртгэлээ устгах хүртэл, эсвэл та хүсэлт гаргах хүртэл хадгална; нэхэмжлэх, төлбөрийн бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хадгална.
4. Гуравдагч этгээд
- Google LLC — Firebase (нэвтрэлт, өгөгдлийн сан, файл хадгалалт).
- Vercel Inc. — вэб хостинг, серверийн функц.
- НЭГДИ (NEGDI) ХХК — онлайн төлбөр (QPay, карт).
- Meta Platforms — зөвхөн таны зөвшөөрлөөр зарын хэмжилт (Pixel, Conversions API; имэйл hash-лагдсан).
- Google Sheets sync-ийг та өөрөө тохируулдаг бөгөөд өгөгдөл таны өөрийн Google бүртгэл рүү шууд явна.
5. Таны эрх
- Мэдээллээ харах, засах — Account ба Тэмдэглэл хуудас; CSV/ZIP/JSON-оор бүрэн татаж авах.
- Устгуулах — info@mg-quant.tech хаягаар хүсэлт илгээхэд бүртгэл, тэмдэглэл, зургийг 30 хоногийн дотор устгана (хуулиар хадгалах ёстой төлбөрийн баримтаас бусад).
- Зөвшөөрлөө буцаах — cookie тохиргоо; үүлэн sync-ийг extension-ий тохиргооноос унтраах.
6. Аюулгүй байдал
Холболт HTTPS-ээр, лицензийн түлхүүр серверт зөвхөн hash-аар индекслэгдэж, зураг зөвхөн 1 цагийн хугацаатай түр холбоосоор үзэгдэнэ. Extension нь TradingView-ийн хуудаснаас зөвхөн Positions хүснэгт, графикийн зургийг уншина; брокерын нууц үг, захиалгын эрхэд хүрэхгүй.
7. Холбоо барих
МКГТО Софт Трейдинг ХХК · Улаанбаатар, Хан-Уул, 2-р хороо, үйлдвэр,чингисийн өргөн чөлөө · +976 7212-0522 · info@mg-quant.tech. Мөн Үйлчилгээний нөхцөл-ийг үзнэ үү.